Ливаны шийт исламын шашны зэвсэгт бүлэг Хезболла Израйлийн умард нутаг руу танк эсэргүүцэгч пуужингууд харвасан тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт Ливаны нийслэл Бэйрут хотод Израйлийн нисдэг биетүүд халдлага үйлдсэний хариуг барьжээ.
Израйлийн цэргийн эх сурвалжийн мэдэгдсэнээр пуужингууд армийн баазууд болон цэргийн машин техникийг оносон байна. Хезболлагийн эх сурвалжууд Израйлийн иргэд гэмтэж бэртсэн тухай дамжуулсан ч Израйлийн тал иргэдэд гарз хохирол учраагүй гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Израйлиас ирсэн нисдэг биетүүд агаарын хил нэвтрэн үл мэдэгдэх шатамхай бодисуудыг хилийн дагуу ой бүсэд унагасан гэж Ливан улсын арми мэдэгджээ. 2015 онд Хезболла Израйлийн хоёр цэргийн амь насанд хүрснээс хойш ойрын жилүүдэд хилийн дагуу онц ноцтой зөрчил, мөргөлдөөн гараагүй байсан хэмээн CNN мэдээлэв.
2006 онд Израйль, Хезболлагийн хооронд сар орчим үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 1,000 гаруй иргэн амиа алдсаны дийлэнх нь Ливаны иргэд байжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com