ОХУ 2020-2035 оны хооронд саран дээр сансрын бааз барихаар төлөвлөж буй тухай “Роскосмос” сансрын агентлагийн тэргүүн Сергей Крикалив өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. 2030 он гэхэд сансрын баазын тоног төхөөрөмж, шаардлагатай зүйлсийг зөөж дуусах бөгөөд 2035 гэхэд бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусах юм байна.
Баазад нарны цахилгаан станц, цахилгаан холбоо, технологийн станц, шинжлэх ухааны станц, судалгааны баг, сансрын хөлөг буух, хөөрөх талбай зэрэг багтах ажээ. Сергей Крикалив “Хэдийгээр сансар дээр бааз байгуулахаар төлөвлөж буй хэдий ч энэ нь сансар дээр тосгон барьж, үнээ малаа аваачин амьдарч болно гэсэн үг биш” хэмээжээ.