Нью-Йорк хотод ойрын 10 гаруй жил улс орон даяар гараагүй аймшигт осол болов. Төрсөн өдрийн үдэшлэгт зориулан лимузин хөлөглөсөн залуус амиа алдаад зогсохгүй зэргэлдээ явж байсан явган зорчигчид дайруулж амь үрэгдсэн байна. Лумизинд хосоороо явж байсан залуус, жолооч, хоёр явган зорчигч нийлээд 20 хүн газар дээрээ амиа алдсан тухай эх сурвалж мэдээлэв.
2001 оны Форд Экскюршн лимузин уулзвар дээр зогсолгүй чигээрээ гарахдаа спорт загварын жийптэй шүргэлцэж зогсоол дээр байсан 2015 оны Тоёта Хайландер автомашиныг мөргөжээ. АНУ-д ойрын 10-аад жил ийм том хэмжээний авто замын осол гараагүй гэдгийг албаныхан хэлж буй. 10 гаруй жилийн өмнө Бафалод 40 гаруй хүн авто ослоор нэгэн зэрэг амиа алдаж байжээ.
Амиа алдагсад найзынхаа 30 насны төрсөн өдрийн үдэшлэг рүү явж байсан бөгөөд тэдний дунд дөнгөж гэрлэсэн залуу хосууд байсан гэнэ.
Эх сурвалж: www.cnn.com