СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгийн ногоочид энэ сарын 07-21-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд үзэсгэлэн худалдаагаа дэлгэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилга, дэмжлэгтэйгээр улсын хэрэгцээний хүнсний ногооны дийлэнх хувийг дангаараа бүрдүүлэгч Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ногоочид нийслэлийн хэрэглэгчиддээ эрүүл хүнс эко бүтээгдэхүүнээ хүргэхээр Улаанбаатар хотноо 2 дахь намраа буух гэж байна

Сэлэнгийн ногоочдын үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 07-ноос 21-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд болно.

“Намрын ногоон өдрүүд-2019”  үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ  аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ногоочид оролцох бөгөөд тариаланчид ямар нэг нэмэлт химийн бодисгүй, ченжийн гар дамжаагүй,  тариаланчаас хэрэглэгчийн гарт анхны үнээрээ шууд очих Сэлэнгийн ногоогоо дэлгэх юм. 

Та энэ удаагийн үзэсгэлэн худалдаанаас Сэлэнгэ нутгийн шимт хөрсөнд ургасан бүх төрлийн хүнсний ногооноос гадна Сэлэнгэ нутгийн брэнд болсон зөгийн бал, утсан загас, хмелийн талх, халтар арвайн гурил зэргийг худалдан авах боломжтой. 

Дашрамд дурдахад Сэлэнгэ нутгийн брэндийг нэмэгдүүлэх зорилгоор “Сэлэнгэ-төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 60-р тогтоолоор баталсан. Хөтөлбөрийг гадаад, дотоодын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгээр ХАА-н салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран хоёр үе шаттайгаар 2019-2021 он, 2021-2024 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Энэ хөтөлбөр хэрэгжснээр төмс, хүнсний ногооны нутагшсан сортын үр үржүүлэх, арга ажиллагааг дэмжиж, үрийн хангамжийг нэмэгдүүлэн Сэлэнгэ нэртэй төмс, хүнсний ногооны сортыг шинээр бий болгох юм.

Сэлэнгэ нутгийн эрүүл хөрс, шимт газар шороонд ургасан, органик хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнийг ногоочдын гар дээрээс шууд худалдан авах боломжийг 09 дүгээс сарын 07-ноос 21-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд гарах “Намрын ногоон өдрүүд-2019” үзэсгэлэн худалдаа танд олгож байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.