СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-02

Хүрээ цам-Даншиг наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан "Хүрээ цам" шашин соёлын наадам тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэ сарын 08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх даншиг наадмын үеэр Очирвааний их тахилга, Хүрээ цам гарах ёслол, хүчит бөхийн барилдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг уг наадам өнгөрсөн наймдугаар сарын эхээр болох байсан ч хойшилсон юм. 

Хүрээ цам
Монголын хүрээ цамыг анх 4-р Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор 1811 оны төмөр хонин жил гарсан. Хүрээ цам нь Их хүрээний хамба номун хан Агваанлувсанхайдүвын туурвисан “Дансүрэн жамцо гарчам” ном увидасын дагуу дэглэгдэн уламжлагдсан байдаг. Цам нь Очирт тарийн хатуу үйлийн гарын авлага, зан үйл болно.

Монголын хүрээ цам Дамжан Чойжал голлосон шашныг тэтгэн сахигч нарын цам юм. Цамчид Ямандаг бурханы авшиг, Чойжилын даган соёрхолыг хүртэн, Ямандаг бурханы нямба бүтээлийг үйлдсэн бясалгаач нар байдаг. Тэд гурав хонгийн турш Жахар цамын хурлыг хураад, дотоод цамд гараад, догшидын баг, өмсгөл хувцасыг өмсөн барьц хэрэгслийг барьж догшидын дүр байдалд орж, цамнан харайснаар гадаад барчад тотгор болох хар зүгийн лус савдаг, зэтгэр шулмын аюул хорлол, гай зэтгэрийг хүчээр даран сөнөөх, үлдэн хөөх зан үйлийг үйлддэг. Мөн дотоод түйтгэр болох элдвийн өвчин зовлон, нисваанист муу сэтгэлийг амирлуулдаг юм..

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.