СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-02

Х.Хонгорзул: Цахим картаа хаяж гээсэн, гэмтээсэн бол 1000 төгрөгөөр сунгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“Улаанбаатар смарт карт” компанийн Хамтын ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзулаас оюутны нийтийн тээврээр зорчих картын олголт, сунгалтын талаар тодрууллаа.

-Оюутны нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих картыг энэ сарын 6-наас олгож эхэлнэ. энэ жил сунгалтыг яаж хийх вэ?

-Нийслэлийн Боловсролын газар тай хамтран цахим картын сунгалтыг хийж байна. Өмнө нь картын сунгалтыг есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл л манай компанийн байранд зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд есдүгээр сараас зургадугаар сарыг хүртэл “Улаанбаатарт смарт карт” компаниас цахим картын сунгалт хийж байна. Картаа сунгуулах хүсэлтэй оюутнууд өөрсдийн карт, сунгалт хийх төлбөр төлсөн баримтаа сургалтын албанд өгнө.

Сургалтын албанаас нэгдсэн журмаар материалыг бидэнд ирүүлснээр картын сунгалт хийгдэнэ. Харин нийслэлийн Боловсролын газар есдүгээр сарын 6-наас ажлын 3-10 хоногт багтаан их , дээд сургуулийн оюутны тооноос хамаарч цахим карт олгохоор боллоо.

-Карт шинээр захиалахад ямар бичиг, баримт бүрдүүлэх вэ?

-Материалыг нийслэлийн Боловсролын газар хүлээн аваад эхэлсэн. Есдүгээр сарын 5 хүртэл хүлээн авах юм. Ерөнхийдөө цахим карт шинээр захиалах оюутнуудыг их, дээд сургуулиас бүртгэж аваад дууссан. Карт шинээр захиалах оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк-475014869 дансанд тушааж төлбөрийн баримтыг сургалтын алба болон сургуулийн захиргаанд өгсөн байх ёстой. Удирдамжийн маягтын дагуу их, дээд сургуулиуд оюутнуудын материалыг заавал цаасаар болон файлаар бүрэн ирүүлэх шаардлагатай. 

-Тэгвэл цахим карт дахин авах, сунгуулах бол хэдэн төгрөгөөр захиалах уу?

-Цахим картаа хаяж гээсэн, гэмтээсэн тохиолдолд 1000 төгрөгөөр да хин олгоно. Ингэхдээ иргэний үнэм лэхийн хуулбар, сурч байгаа сур гууль болон оршин суугаа газрын тодорхойлолт, сунгалтын төлбөр төлсөн баримтаа сургалтын алба эс вэл сургуулийн захиргаанд өгөөрэй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.