СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их британийн иргэд парламентыг тараахыг эсэргүүцэж жагсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Х.ОЮУНБОЛД

Их Британи Европын холбооноос гарах сүүлчийн хугацаа аравдугаар сарын 31 гэж зарласан билээ.  Харин энэ хугацаанаас  өмнө  ерөнхий сайд. Хэдийгээр Борис Жонсон шийдвэрээ хуулийн хүрээнд гаргасан  ч шүүмжлэгчид өмнөх ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газрын танилцуулсан Их Британийг Европын холбооноос гарахтай холбоотой танилцуулсан олон төлөвлөгөөг парламент няцаасаар ирсэн болон  үүсээд байгаа нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг шаардсан байна.

Мөн Хөдөлмөрчдийн намын шилдэг улстөрч, канцлер Жон Мс Доннел,  Довнинг Стрийт гудамжин дахь ерөнхий сайдын ажлын өрөөний үүдэнд жагсагчдыг далдаас удирдан аваачжээ. Харин энэ намын тэргүүн Жереми Корбин үүнийг нь бүрэн дэмжжээ.Тэрээр “Би өнгөрсөн бямба гаригт энэ жагсаалд оролцсон хүн бүрт урам өгөхийг хүссэн.

Энэ эсэргүүцэл нь Борис Жонсоны шуугиан дэгдээсэн ардчиллыг хойшлуулахад хүргэсэн” гэж мэдэгдсэн байна. Одоогоор Лондон, Бирменгам, Манчестер,Ливерпуль,Бристоль гэсэн хотод долоо хоног үргэлжлэх 80 гаруй эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ жагсаалд оролцох бүлгийн нэг зохион байгуулагч Моментум, Борис Жонсоныг ардчиллын системийн алдаа гаргасан зайг ашигласан гэж буруушаажээ.

Харин бүлгийн зохицуулагч Лаура Паркер, түүний АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай тогтоосон харилцааг эсэргүүцэж, Брикстийн гэрээг дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Учир нь Францын Биарриц хотод өнгөрсөн долоо хоногт болсон их долоогийн уулзалтын үеэр Борис Жонсон ард иргэддээ Европын холбоог орхисноор гарах үр дагаврыг хариуцаж чадна гэж итгүүлэхийн тулд АНУ-тай өвөрмөц худалдааны гэрээ байгуулах боломжийг ашигласан юм. Жагсаалд оролцсон фэйсбүүкийн групп “Та нар цохилтоо зогсоо, ардчиллыг хамгаал” гэж уриалсан байна. Мөн Борис Жонсон Брикстийн гэрээнээс гарах мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Их Британийн ардчиллыг хаахыг зорьж байна. Бид ардчиллаа аврахын тулд шүүх,парламентын ажиллагаанд итгэж чадахгүй. Бид жагсах, хэлж ярих эрхтэй” гэж мэдэгдсэн байна.

2019.9.2  ДАВАА  №174  (6141)

 
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.