АНУ-д өнгөрсөн бямба гарагт Техас мужийн Одесса болон Мидленд хотод үл таних этгээд гал нээсний улмаас долоон хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ. Гал нээсэн этгээдийг цагдаа нар устгасан бөгөөд түүний хэн болох, ямар учраас ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг нь олж тогтоохоор ажиллаж байгаа аж.
Техас мужийн Эл Пасо хотод өнгөрсөн наймдугаар сард буутай этгээд 22 хүний аминд хүрч, 24 хүн шархадсан юм. АНУ-д өнгөрсөн сард гал нээсэн гурав дахь удаагийн тохиолдол нь энэ болж байна. “CNN” телевизийн мэдээлснээр, галт зэвсгийн худалдааны эргэлтэд хяналт тавих дүрэм журмыг чангатгах тухай хууль өчигдрөөс АНУ-д хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа аж.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-49540160