Төв аймаг, Зуунмод-Манзуширийг холбосон 0.4 км авто замыг 2018-2019 онуудад улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьжээ.
Уг зам нь явган хүний болон унадаг дугуйн замтайгаас гадна 16м урт бетонон гүүр бүхий иж бүрэн зам юм. Тус зам ашиглалтад орсноор Зуунмодоос Манзушир хүрэх автомашинууд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэхээс гадна такси үйлчилгээний өртөг буурна гэж үзэж байна.