ETV телевизийн сэтгүүлч М.Уянгын бөөрний архаг үрэвсэл сүүлийн шатандаа орж амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.
Тэрээр Монголын хэвлэлийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн асуудлыг дагнан сурвалжилж ирсэн нэгэн юм. Гэвч бөөрний архаг үрэвсэл нь хүндэрч эцсийн шатандаа орсноос ажлаа хийж чадахгүйд хүрч үхэл амьдралтай тэмцэж байна.
Сэтгүүлч М.Уянгад төрсөн ах нь бөөрөө өгөхөөр/донор/ болсон ч өөр бүлгийн цустай учир цусны бүлэг тааруулах хагалгааг манай улсад хийдэггүй байна. Тиймээс цусны бүлэг ижилсүүлж бөөр шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-д хийх боломжтой юм. Ийм төрлийн хагалгаа хийх зардал 120 сая төгрөг ажээ.
Түүнийг эмчүүлэхээр хамт олон, найз нөхөд, мэргэжилт нэгт сэтгүүлчид хамтран хандивын аян өрнүүлж эхэлсэн ч одоогоор нийт зардлын 55 хувь буюу 70 сая төгрөг л цуглажээ.
Сэтгүүлч М.Уянга 8 настай нэг хүүтэй. Түүний нөхөр Ц.Ариунболд ч мөн хэвлэл мэдээллийн салбарын хүн юм. Хэвлэл мэдээллийн салбарынхан цалин багатай учир нөхрийнх нь өдөр тутмын цалин байрны зээлэндээ л зарцуулагдаад дуусдаг байна.
Тиймээс сэтгүүлч М.Уянгын хүүтэйгээ тоглохын төлөө, гэр бүлээрээ ширээ тойрон суухын төлөө, үргэлжлүүлээд үзгээ барихын төлөө тэмцэж байгаа тэмцэлд хүч нэмж хандив өргөхийг Монголын зуу зуун сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн ард түмнээсээ хүсч байна.
Хандивын данс: Хаан банк М.Уянга 5429322222
Харилцах утас: 94699363