СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын хичээлийн шинэ жилд зориулсан теле хичээл

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Монгол Улсын

Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх ойлголтын суурь багануудын нэг гэдгийг чухалчлан дурджээ.

Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолыг урт удаан хадгалахын тулд улс орон хөгжих ёстой, иргэд боловсролтой, эх оронч сэтгэхүй, ёс зүйтэй байх хэрэгтэйг багачуудад сануулж, теле хичээлийн турш дээрх сэдвээр ярилцлаа.

Ерөнхийлөгч хичээлээ түүхэн дурсгалт 10 орчим газарт очиж заасан бөгөөд тухайн газар нутагт болж өрнөсөн түүхэн үйл явдал, түүний ач холбогдлын талаар ч хүүхдүүдэд танин, мэдүүлж байлаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.