Булган аймгийн Хишиг өндөр суманд эко үйлдвэрлэл явагдаж эхэлжээ. Бидний өдөр тутамдаа гаргадаг хогны багагүй хувийг нэг удаагийн хуванцар савнууд эзэлдэг. Тэгвэл Хишиг-Өндөрчүүд үүнийг дахин боломсруулж сандал, ширээ хийж эхэлжээ.
Энэ талаараа тус эко үйлдвэрийг санаачлагчдын нэг Б.Аминжаргал цахим хуудастаа:
- "Олон олон туршилтууд явуулсны эцэст бид анхны 100% дахин боловсруулсан хуванцар сандлаа гаргаж авлаа. Энэ үр дүнд хүрэхийн тулд бид 100 гаруй нэг удаагийн хуванцар шөлний савыг буталж, хайлуулж шахсан. Одоо бид бэлэн боллоо. Харин та хогоо ангилаад бидэнд авч ирэх л үлдлээ!
Ангилсан хогоо хаана хүргэж өгөх вэ гэсэн асуултууд их ирж байна. Бид Булган аймгийн Хишиг-Өндөр суманд энэ ажлаа хийж байгаа. Улаанбаатарт байгаа бол "Хогоо ангилъя" гээд групп байдаг. Тэнд ангилсан хогоо аваачиж өгч болдог шүү. Бас "Царцаа Ногоон" гээд ангилсан хог очиж авдаг үйлчилгээ байдаг. Ангилж эхлэх нь хамгийн чухал байна бидэнд" гэжээ.
Тиймээс өдөр тутамдаа хог хаягдал болж байдаг нэг удаагийн хоолны саваа ангилж, ялгаад эко үйлдвэрт аваачиж өгөхийг монголчууддаа уриалъя!