Дориан далайн хар салхи өнгөрч буй долоо хоногт Пуэрто Риког дайран өнгөрч энэ амралтын өдрүүдэд ширүүсч АНУ-ын эргийн мужуудыг чиглэж байна. Хар салхины хурд цагт 215 км-т хүрч Флорида, Багамын арлуудын чиглэж байна гэж Америкийн үндэсний хар салхины төвөөс мэдэгджээ.
Одоогоор Дориан хар салхины хүч дөрөвдүгээр түвшний аюулд хүрсэн байна. Ирэх долоо хоногийн эхэнд Флоридад хүрэхээс өмнө Багамын арлуудад хүчтэй шуурч их хэмжээний гарз хохирол дагуулж болзошгүй гэж цаг уур судлаачид үзжээ. Багамын олон улсын нисэх буудлууд үйл ажиллагаагаа зогсоож магадгүй тул зорчигчдод урьдчилан анхааруулсан байна.
Флорида мужид онц байдал зарласан ба оршин суугчдыг хангалттай хүнс, ундны ус, эм бэлдмэлээ багаар бодоход долоо хоногийн хугацаанд хэрэглэхээр нөөцлөхийг уриалжээ. Шинжээчид энэ удаад 1992 онд 65 хүний аминд хүрч, 63,000 байшин нураасан хүчтэй салхинаас илүү их гарз хохирол учруулж болзошгүй хэмээн анхааруулж байна.
Эх сурвалж: www.bbc.com