Твиттер компанийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Жэк Дорсигийн хувийн хаяг хакердуулсан гэдгийг мэдээлжээ. Түүний хаяг дөрвөн сая гаруй дагагчтай бөгөөд 15 минутын турш түрэмгийлэн дайрсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аястайгаар цахим сүлжээнд үйл ажиллагаа явуулжээ. Удалгүй тус хаяг хяналтаас гарч хакердуулсан ба эргэн хянаж, аюулгүй болгосон гэдгийг албан ёсоор дагагчдадаа мэдэгдсэн байна.
Дэлхийд сая сая хэрэглэгчтэй Твиттер хуудсыг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй гүйцэтгэх захирлын @jack хаяг хакердуулсан нь олон нийтийг талцуулж, шүүмжлэл гарчээ. Хамгийн аюулгүй байх ёстой хаяг гадны халдлагад өртсөн нь бусад хэрэглэгчдийн мэдээлэл ч мөн хялбар замаар алдагдах эрсдэлтэйг харуулж байна гэж шүүмжлэгчид үзсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com