СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ажлын зургаа биш, тав биш, ДӨРӨВ хоног яагаад бидэнд хэрэгтэй вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ажлын хэт их ачаалал, сэтгэлзүйн стресс дарамт бидний бие организмыг өвтгөдөг. Энэ бүгдээс ангижирч эрүүлжихийн тулд халуун устай хөөстэй онгоц, массаж зэрэг ямар нэг тайвшруулах эмчилгээний арга хайдаг. Тэгвэл шинэ хийсэн судалгаагаар бид эмчилгээний аргаас илүү ажлын цагаа багасгах нь эрүүл, стрессгүй аж төрөхөд тустай ажээ.

Технологи, эдийн засаг санхүү, хэвлэл мэдээлэл зэрэг ачаалал ихтэй салбарын ажилтан, мэргэжилтнүүд дарамт ихтэй, бухимдаж ядардаг. “Dying for a Paycheck” номын зохиолч Тэр дундаа удирдагчид, манлайлагчдын дунд зүрхний шигдээс хамгийн их газар авчээ.

Ухаалаг гар утас, цахим шуудан гарч ирэхтэй зэрэгцэн өдөрт ажиллах цагийг 7-9 цаг хүртэл нэмэгдүүлсэн нь стрессийн түвшинг нэмэгдүүлдэг. Орчин цагт цахилгаан хэрэгцээнээс татгалзах амаргүй тул цаг хугацааг хамгийн сайн зохицуулж амрах цаг гаргах нь зүйтэй гэж судлаачид үзжээ. Ажилтнууд ямар нэг асуудлын гарц олох, уулзалт хийх бүрийн өмнө анхаарал төвлөрүүлэх минутын хугацааг туршиж байна.

Та биднийг стрессдүүлдэг орчноос хол байхын тулд долоо хоногт зургаа биш, тав биш, дөрвөн ажлын өдөртэй байх нь муугүй санаа юм. Магадгүй өдөрт ажиллах цагийг зургаа болгож багасгах нь тустай байх. Дэлхийн улс орнуудад хэд хэдэн компани дээрх аргуудыг туршихад үр дүнгээ өгч эхэлжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.