Австрали улсын Мэлбурн дэх охидын коллеж хог хаягдалгүй хүрээлэн буй орчныг бүрдүүлэхийн тулд сурагчдадаа гэртээ харихдаа өөрсдийн гаргасан хогийг гэртээ авч харих гэрийн даалгавар өгчээ.
Ингэснээр хүүхдүүдэд хог хаягдал гаргахгүй байх, хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах зэргээр байгаль орчиндоо ээлтэй амьдрах сэтгэл ухаан төлөвшүүлэх зорилготой юм. 1,400 сурагчтай коллежийн удирдах албан тушаалтнуудын хэлснээр хүүхдүүдээр дамжуулан гэр бүлийн хүрээнд, цаашлаад илүү олон хүнд хог хаягдлын талаар боловсрол олгоход шинэ санаачилга тусална гэжээ.
Уг санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн барилга дотор анги нэг бүрт хогийн сав огт байрлуулахгүй юм байна. Оронд нь гэртээ буцаагаад авч явахад хэцүү хог хаягдлыг агуулах гурван том хогийн сав тавихаар болжээ. Мөн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг хийх дахин боловсруулах цэгүүдийг байрлуулснаар сурагчид боломжтой хог хаягдлаа тэнд тушаагаад явах юм.
Байгаль орчноо хайрлах хог хаягдал гаргахгүй байх нь боловсролын нэг хэсэг мөн гэдгийг сургуулийн захиргаа уриалжээ.
Эх сурвалж: www.cnn.com