Өнгөрсөн хавар байнгын хорооны хуралдааны үеэр УИХын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шоронгоос суллагдсан иргэний бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд байна уу. Ял эдэлж байсан хүн шоронгоос гарч ирээд ТББ байгуулан, уул уурхайн компанийг шантаажилдаг боллоо” хэмээн ажлын хэсгээс тодруулж байсан.
Тэгвэл өчигдөр тус байгууллагын тэргүүн Улсын харцага Г.Ганхуяг, Дорноговь аймаг дахь тус бүлгэмийн салбар зөвлөлийн дарга О.Хэрлэн нар сэтгүүлчдэд хандлаа. “Өнгөрсөн хавар мэдээлэл хийсний төлөө Б.Дэлгэрсайхан гишүүн биднийг цагдаад өгч, Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан. Б.Дэлгэрсайхан гишүүн биднийг нохойгоор уруулаагүй ч түүнтэй хамт явдаг хүн заналхийлсэн гэж хардаж байгаа” гэсэн юм.