СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Меланиа Трампын төрөлх нутаг Словенд Дональд Трампын хөшөөг босгожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Словен улсад төрсөн. Тэргүүн хатагтайн төрөлх нутагт Ерөнхийлөгч Дональд Трампын модон хөшөөг босгосон байна.

Ойролцоогоор найман метр өндөр модоор Трампыг дүрсэлж эрүү, толгойг нь дөрвөлжин хэлбэртэйгээр гаргаж хувийн эзэмшил газарт барьжээ.

Тэрээр Трампын хөшөөг барихаас өмнө Америкийн тэргүүн хатагтай Меланиагийн хөшөөг түүний төрсөн газар Севникагийн захад барьж байсан юм. Шлегль Трампын модон хөшөөг босгосноороо популист улс төрчдийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүсчээ.

 

 

“Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа популизм хүчээ авч дахин гарч ирж байна. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Америкийн Ерөнхийлөгч Трамп, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нарыг хар. Дэлхий хаашаа чиглэж байна? Бид ард иргэдийн нүдийг нээж ардчилал гэж чухам юу вэ гэдгийг харуулахыг хүссэн” хэмээн уран бүтээлч ярьжээ.

 

 

Гэвч эндэхийн оршин суугчдын зарим нь хөшөөг хэрэггүй модны хог хаягдал, эргэн тойронд зохицоогүй царай муутай хэмээн үзэн ядах болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа 2016 оноос хойш тэргүүн хатагтайн төрсөн нутаг Словенд аялал жуулчлал өндөр хөгжжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.