СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Амтат балны хорхойтнууд 10,000 ам.долларын зөгийн бал иджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Туркийн нийслэл Анкара хотын ойролцоо Трабзонд амьдардаг зөгий үржүүлэгч Ибрахим Сэдэф хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадалгүй гурван жил өнгөрчээ. Түүний цуглуулж хураасан балыг хэн нэгэн хулгайлж идчихээд байв.

Гэтэл тэдгээр хулгайчид нь хамгийн дээд зэргийн амтлаг баланд дурлагч ойн баавгайнууд байсныг хяналтын камерын тусламжтай олжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд баавгайнууд ойролцоогоор 10,000 ам.долларын бал хулгайлж, зөгийчний бизнес алдагдалд оржээ.  Баавгайнуудыг баланд ойртуулахгүйн тулд алим жимс тавьж замыг нь төөрүүлэхийг оролдсон ч тэд хууртдаггүй байна.

Зөгийчин нэгэн удаа баавгайнууд хэрхэн бал амталдгийг туршихаар шийдэж тэднийг ирэхэд өөр өөр төрлийн балнууд бэлджээ. Камерт бичигдсэнээр дөрвөн аяганы гуравт нь энгийн цэцэг, туулайн бөөрнөөс авсан бал, тоорын чанамал хийж нөгөөд нь Анзер зөгийн бал хийж тавьсан байна. Гэтэл тэд дэлхийн зах зээлд хамгийн үнэтэй чанартайд тооцогддог Анзер зөгийн балыг л иджээ.

 

 

Энэ нь Анзерын уулархаг бүсийн өндөрлөг газарт л зөвхөн ургадаг 90 ширхэг цэцгийн бал юм.

Ибрахим Сэдэф шилдэг амтлагчид гэдгээ харуулсан баавгайнуудад их хэмжээний мөнгөө алдсан ч бичлэгийг үзээд тэднийг хайрлах болсон байна. Туркийн хүрэн баавгайнууд ихэвчлэн Хар тэнгис, Зүүн Анатолийн бүсээр нутагладаг махчин амьтдын хамгийн том сүрэг юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.