СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нобелийн шагналт япон эрдэмтэн лекц уншив

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи өнөөдөр /2019.08.29/ Монголын их, дээд сургуулиуд, ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, багш, судлаачдад зориулан “Where am I from? Where are you going?” лекцийг Новотел зочид буудлын хурлын танхимд уншжээ. 

Ноёори профессорын нээсэн асиметрик устөрөгчжүүлэх катализаторын судалгааг үндсэн хими болон химийн бусад салбаруудад хэрэглэснээр химийн салбарын эрдэмтдийн хирал органик молекулын судалгаа илүү өндөр түвшинд хүрч, цаашлаад биологи, физиологийн салбарын үйлдвэрлэлд өргөн хэмжээгээр нэвтрэх болсон. Түүнчлэн түүний суперкритик нүүрстөрөгчийн давхар ислийг катализийн урвалд орчин болгон хэрэглэх судалгаа нь химийн салбарт цоо шинэ ажил байж энэхүү устөрөгчийн хэт ислийн исэлдэлтийг нээсэн судалгаа нь НҮБ-ийн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээн дэх хүрээлэн буй орчинд ээлтэй “Ногоон хими” хөтөлбөрт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.

"Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтдээр багш судлаачид болон олон нийтэд зориулж лекц уншуулан залуу үеийг шинжлэх ухаанд дурлуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх үлэмж чухал" гэж лекц зохион байгуулагчид онцолжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.