СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д төрөлт эрс буурчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөд Солонгос улсын Засгийн газарт тулгараад буй хүндхэн асуудал бол иргэдийн нөхөн үржихүйн хөгжил, хүн амын өсөлт болоод байна. Эндэхийн иргэд өмнөхөөсөө ч цөөн хүүхэд төрүүлэх болсныг судалгаагаар баталжээ.

Хүн амын бүртгэл эхэлснээс хойш өнгөрсөн жил хамгийн цөөн хүүхэд төрснийг Засгийн газар мэдээлсэн байна. 2017 онд Өмнөд Солонгосын нэг эмэгтэйд 1,05 хүүхэд оногдож байсан бол 2018 онд 0,98 болж буурчээ. Тодруулбал 2017-2018 оны хооронд төрсөн хүүхдүүдийн тоо 8,7 хувиар багассан байна.

Тус улс 1970 оноос хойш жил бүр хүн амын тооллого, шинээр мэндэлсэн хүүхдүүдийн бүртгэл явуулж иржээ. Бүртгэлээс харахад 20 нас хүрсэн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь огцом багассан байна.

 

 

Олон жилийн турш хүн амаа өсгөхийн төлөө тэмцэж байгаа Япон улсад 2018 онд төрөлтийн тоо нэг эмэгтэйд 1,42 оногдож байжээ. Харин АНУ-д 1,72 байгаа бол Африкийн зарим оронд хамгийн ихдээ 5-6 байгаа юм.

Төрөлтөөс гадна иргэдийн нас баралт урьд өмнө байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг 2017 онд мэдэгдэж байжээ. Энэ хооронд хүн амын насжилт үргэлжилсээр Өмнөд Солонгост анх удаа 0-14 насны хүүхдүүдийн тооноос 65-аас дээш насныхан давсан байна. Нийт хүн амын 13,6 хувь нь өндөр настнууд ажээ.

Энэ асуудал япончуудын өмнө ч мөн тулгарч байна. 2065 он гэхэд Японы хүн ам одоо байгаа 127 саяас буурч 88 сая болно гэж судлаачид тооцсон байна. Тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны мэдээгээр 2017 онд 950,000 хүүхэд шинээр мэндэлж 1,3 сая хүн нас баржээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.