СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох есөн настай сахиусан тэнгэр

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Орчин үеийн дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг Нью-Йоркийн загварын долоо хоног ирэх есдүгээр сард болно. Энэ жилийн шоунд оролцохоор Их Британиас ирсэн есөн настай сахиусан тэнгэр олны хайрыг татаж байна.

  Түүнийг ой хагас хүрэхэд хөлд оруулахын тулд аппарат зүүжээ. Гэвч тэр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн гэж биеэ гололгүй хиймэл хөлтэйгээ өсч том болон энэ жил дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхах юм.

Францын Lulu et Gigi Couture загварын ордон бяцхан сахиусан тэнгэрийг өөрийн загвар өмсөгчөөр сонгосон байна. Таван жилийн өмнө үүсгэн байгуулагдсан загварын ордон хүүхдэд зориулсан хувцас, тансаг даашинзаараа алдартай юм. Компанийн цахим хуудсанд “бид гоо сайхан дотроосоо гэрэлтдэг гэдэгт итгэдэг. Манай хувцас гоёл хүүхэд нэг бүрийн онцлогт зориулан урласан байдаг” гэж бичжээ.

 

 

Бяцхан загвар өмсөгч сахиусан тэнгэрийн аав Алекс охиныхоо мөрөөдөл бүхнийг биелүүлэхийн тулд үргэлж урам зориг өгч дэмждэг байна. Дэйси загвар өмсөөд жил хагас болоход Nike, River Island зэрэг хэд хэдэн алдартай брэндтэй хамтран ажиллажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.