Энэтхэгийн Бихар мужид 15 настай охиныг хүчирхийлсэн хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр долоон эрэгтэйг баривчилж бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн болон гэмгүй охиныг олон нийтийн өмнө ичгэвэртэй байдалд оруулсанд буруутгаж байна.
Тус улсын хуулиар хамгаалагдаж нэрийг нь нууцалсан өсвөр насны охины ярьснаар энэ сарын 14-ний өдөр түүнийг Гаяа дүүрэгт алхаж байхад нь найз залуу нь таван найзын хамт дайрсан гэжээ. Охин тэдний нэгтэй үерхэж найзалдаг байсан тул шөнийн цагаар нь хамт гадуур алхахыг зөвшөөрсөн байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа охиныг хуурамчаар хэрэг явдлыг зохиож ярьсан гэж тосгоныхон буруутгажээ. Охины ээж хэрэг явдлыг тайлбарлан тосгоны эрх баригчдад гомдол гаргасан боловч үсийг нь хусч гудамж талбайгаар дагуулан хуурамч хэрэг зохиосон хэмээн олон нийтийн өмнө шившиг болгосон байна.
Гэм буруугүй охин руу дайрч, гүтгэсэн зургаан гэмт этгээд болон бусад долоон хүнийг цагдаа нар баривчилжээ.
2018 онд Энэтхэг улс хүчирхийллийн гэмт хэргийн хуулиа чангатгаж цаазаар авах хүртэл хүнд ял оноодог болсон юм. Энэ оны зургадугаар сард тус улсад найман настай исламын шашинтай охиныг хулгайлж, хүчирхийлэн амь насыг нь хороосон гурван хүнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Эх сурвалж: www.cnn.com