Перу улсын археологичид өргөл барьц барьсан 250 хүүхдийн булш олсон байна. Эдгээр хүүхдүүдийг Колумбын өмнөх үеийн Чиму соёл иргэншилд өргөл барьц болгон тахил өргөсөн гэж үзжээ.
4-12 насны хүүхдүүдээс гадна 40 дайчныг хамтад нь оршуулсан байна. Перугийн Андина мэдээллийн агентлагийн дамжуулснаар 13-15 дугаар зууны хооронд эдгээр хүүхдүүдийг дайчдын хамт тахил болгосон гэж археологичид таамаглажээ.
Чиму соёл иргэншлийнхэн инкачуудад эзлэгдэхээс өмнө Перугийн хойд хэсэгт нутаглаж байсан юм. Тэд Колумбаас өмнөх үед өмнөд Америкийн хамгийн том хот байсан Чан Чаныг байгуулсан түүхтэй.
Археологичдын судалснаар хүүхдүүдийг Чиму бурханд өргөл барьж Эль нинотой холбоотойгоор үүссэн байгалийн гамшгийг хариулах үйл хийсэн байж магадгүй юм. 1200-1450 оны хооронд дөрвөн их өргөл барьц өргөсөн байдгийн гурвыг нь хүүхдүүдээр, нэгийг нь мал амьтнаар өргөсөн байдаг. Түүнчлэн археологичдын олж илрүүлээгүй ийм төрлийн өргөл барьц, булш их байгаа гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com