СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Дрифтэлж байсан машин онхолдохдоо бичлэг хийж зогссон охидыг дайрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд 29-ны шөнийн 03 цаг орчим Субару импреза маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 

Уран сайхны кинонд хэт автсан залуус ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүй шөнийн цагаар уралдаж байгаад осолдож байгаа тул эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

 

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

-Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьд шөнө гарсан ноцтой ослын улмаас 18, 22 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан. Амьд үлдсэн нэг хүний өгсөн мэдээллээр хоёр эмэгтэй нь бичлэг хийж байсан гэсэн.


а. Уг киног мэргэжлийн жолооч нар тусгай зам дээр, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөхцөлд хосолсон зураг авалтаар хийдэг. Гэтэл манай залуучууд өөрсдийнхөө унаж яваа машинаар зориулалтын бус зам дээр шөнийн цагаар хурдтай давхиж байгаагаас үүдэн осолдох тохиолдол гарсаар байна.

Зөвхөн энэ он гарснаас хойш 307 хүн авто ослын улмаас нас барсан гэв.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр өндөр хурдтай давхиж явсан Субару импреза автомашин дрифт хийх үедээ онхолдож шатжээ. Онхолдох үедээ бичлэг хийж байсан хоёр бүсгүйг дайрч хөнөөсөн байна. Осолд өртсөн бүсгүйчүүдийн цогцос олон хэсэг болсон учраас үүр цайж, хүний хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө цогцсыг бүрэн түүхийн тулд цагдаагийн алба хаагчид шаргуу ажилласан гэв.

Залуучууд та бүхэн шөнийн цагаар хурд хэтрүүлэх давхиж өөрсдийгөө болон бусдын амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.