СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-29

Сэрэмжлүүлэг: Дрифт хийж байсан гурван залуу нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд 29-ны шөнийн 03 цаг орчим Субару импреза маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарчээ.

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ шөнө оройн цагаар хаана хэнтэй юу хийж явж байгаа тал дээр хяналт тавих шаардлагатайг харуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.