СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдахаар шалгарсан иргэдийн батламжийг маргаашнаас олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


Нийслэлийн орон сууцны корпорациас Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:


Одоо шалгарсан иргэдийг бүрдүүлж өгсөн материалыг шалгах ажил хийгдэж байна. Сонгон шалгаруулалтын ажил нэг ч өдөр зогсоогүй, хэвийн явагдаж байгаа гэдгийг хэлье. Яг одоогийн байдлаар иргэдийн цахимаар өгсөн мэдээллийг цаасан материалтай нь тулгах ажил нэг бүрчлэн хийгдэж байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар шалгарсан иргэдийн батламжийг маргаашнаас олгоно.

Зарим иргэд цахим бүртгэлийн мэдээллээ зориуд худал өгсөн тохиолдол гарсан. Мөн цаасан материалаа өгнө үү гэхэд татгалзах тохиолдол ч гарч байна. Нэг зүйлийг хэлэхэд АТГ-аас НОСК-ийн ажилтнуудыг шалгасан асуудал огт байхгүй. Манай байгууллагын нэр хүндийг харлуулсан худал мэдээлэл тараасан хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагыг цагдаагийн байгууллагад өгсөн.

Цахим бүртгэлийг хийсэн учраас сонгон шалгаруулалт маш шударга, бүх хүмүүст тэгш хамрагдах боломж олгосон явдал боллоо. Хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй гэдгийг хэлье. Түрээсийн орон сууцны 580-ийг нь иргэдэд түрээслэж, үлдсэн орон сууцыг газар чөлөөлөлтөд хамрагдсан хүмүүст түрээслэхээр болсон. Сонгон шалгаруулалтыг цахимаар явуулснаар орон сууцанд амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо болон нийгмийн байдлын талаарх маш сайн судалгааны мэдээлэлтэй болж чадлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.