СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонжворт сугалаа бөглөхдөө нэг ижил тоо бичсээр 20 жилийн дараа саятан болсон нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тэвчээр бүгдийн ялалт гэдгийг бодит амьдралаараа харуулсан эрэгтэйг Бон Труонг гэдэг. Тэр Канадын Альберта мужийн нийслэл Эдмонтон хотод амьдардаг. Бон Труонг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Лотто Максаас хонжвор хожсон ч хэт их баярласнаасаа болоод 10 сар хүлээхээр шийджээ.

Энгийн дундаж амьдралаас гэнэт саятан болсондоо итгэж чадалгүй хонжворын тоогоо хэдэн цагийн турш нягталжээ. Труонг ярихдаа “Энэ хожил надаас гадна миний гэр бүлд ч хамааралтай гэдгийг бодож эхэлсэн. Тэгээд маш их зүйл өөрчлөгдөх учраас тэдгээр өөрчлөлтөд бэлтгэж, бэлэн байх ёстой гэдгээ ойлгосон” гэжээ.

60 сая ам.долларыг эзэндээ авчирсан сугалааны тоо 2,3,4,9,20,30 бөгөөд жирийн нэг тооны цуглуулга бус Труонгийн гэр бүлийн гишүүдийн төрсөн өдөр, чухал өдрүүдийн нэгдэл юм. Хонжворын мөнгөөрөө юун түрүүнд шинэ гэр худалдан авч үлдсэнийг нь ирээдүйдээ зориулан хадгална гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.