СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дориан хар салхи Пуэрто Риког дайран өнгөрч эх газрыг чиглэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дориан далайн хар салхи Пуэрто Риког дайран өнгөрч АНУ-ын эргийн мужуудыг чиглэж байна. Пуэрто Риког дайран өнгөрөхдөө хар салхины хүч хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад арай бага байсан ч ирэх өдрүүдэд хүч нь нэмэгдэнэ гэж цаг уур судлаачид үзжээ.

Америкийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Виекуэс, Кулетра арлуудад хүчтэй шуурч, ширүүн бороо асгарч байна. Энэ амралтын өдрүүдэд Флорида, Жеоржиа мужуудад Дориан хар салхи шуурна гэж таамаглажээ.

Лхагва гарагт Флорида мужид онц байдал зарласан ба мужийн захирагч Рон ДэСантисын хэлснээр зүүн эргийн оршин суугчид хар салхины чиглэл, хурдыг нарийн ажиглах нь чухал гэжээ.

 

 

Цаг уур судлаачдын мэдэгдсэнээр хар салхи 120 км/цагийн хурдтай, зарим газруудад 25 см хуртунадас унажээ. Лхагва гарагийн орой Виржиний арлуудад Дориан 178 км/цагийн хурдтай шуурчээ.

 

 

Сургуулиуд үүд хаалгаа барьж, ирэх 24 цагийн хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглов. 23,000 иргэн гэрэл цахилгаангүй үлджээ.

 

 

2017 оны есдүгээр сард Пуэрто Риког Мариа хар салхи дайран өнгөрч их хэмжээний гарз хохирол дагуулсан боловч үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байхад сэргээн засварлах ажил удаашралтай байгаад Америкийн Засгийн газрыг шүүмжилж байгаа юм.

Тухайн үед эвдэрч сүйдсэн 30,000 байшин өнөөдрийг хүртэл дээвэргүй, арлын засаг захиргаа 70 тэрбум ам.долларын өр зээлэнд унажээ. Нийтдээ 100 тэрбум ам.долларын гарз хохирол дагуулсан Мариа далайн шуурганы улмаас арлын гурван сая иргэний 3,000 нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сул, гэрэл цахилгаан ундны ус хомс байснаас амиа алдсан гэж үздэг.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.