Х.Өлзийбаяр
Донецкт Украины далбаа мандуулна гэсэн Украины ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн үгийг ОХУ-ын сенатч Алексей Пушков тайлбарлаж “Порошенко Севастополь, Донецкт украины туг мандуулна гэж хэчнээн хэлсэн ч өөрийг нь хэн болохыг мэддэг шигээ үнэмших хүн гарахгүй” гэж твиттертээ бичсэн байна. Пушковынхоор бол Киев албан ёсоор Донецк, Луганскийн дээр украины далбаа мандуулах санаагаа орхихгүй, тэр л бодлогоо үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Порошенко бүр оросын Севастополь, Ялтыг оруулаад оросын хотууд дээр украины далбаа мандуулна гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм. Крымын парламентын дэд спикер Ефим Фикс украины ерөнхийлөгч асан Порошенкогийн үгийг тайлбарлан РИА Новости агентлагт Крымын дээр өөр улсын далбаа мандуулахгүй гээд Киевийг хойгийн статусын талаар өдөөн хатгахаа зогсоохыг уриалсан байна.