СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы баруун өмнөд нутагт сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Япон улсын баруун өмнөд нутгаар үер бууж сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эрх баригчид гаргажээ.

Цаг уурын газраас ард иргэдэд хандан амь насаа хамгаалахын тулд эрх баригчдын заавар зөвлөмжийг даган мөрдөхийг хүсчээ. Японы өмнөд Кюшу аралд хэдэн долоо хоногийн турш шуурч, ширүүн бороо асгарсан байна.

 

 

Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдээс хойш үерийн анхааруулга түвшин багассан боловч аюул дуусаагүй тул ард иргэдийг сэтгэл амарч болохгүй гэж цаг уур судлаачид анхаарууллаа. Фукуока, Сага, Нагасаки мужуудад бороотой хэвээр байна.

 

 

Өнгөрсөн долдугаар сард Японы баруун нутагт үерийн улмаас 200 хүн амиа алджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.