Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Хоёрдугаар дөчин мянгатын 37 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Кимбаб Чонгуг” солонгос хоолны газрын өргөтгөлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгаж байна.
Тус солонгос хоолны газар нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай руу 60 орчим мкв талбайг хамарсан шилэн өргөтгөлийн барилгыг хууль бусаар барьж үйл ажиллагаа явуулсаар байсан юм. Нийтийн эзэмшлийн талбайд барьсан уг шилэн өргөтлөө буулга гэсэн шаардлагыг НМХГ болон эрх бүхий байгууллагаас удаа тавьж байсан боловч шаардлагыг нь биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Иймд тус өргөтгөлийн барилгыг албадан буулгах шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус солонгос хоолны салбарын эрхлэгч н.Лхагва нарыг байлцуулан албадан буулгах ажлыг эхлүүлсэн байна.