Лас Вегасын төвөөс ердөө цаг яваад хүрэх Camel Safari аялал жуулчлалын баазад ирэх 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн жуулчдад зориулан монгол гэр санал болгох юм байна. Жуулчны баазын эзэн Гая Сиклус 13 ширхэг монгол гэрийг тавилгын хамт авчиржээ.
Гэр болоод доторх тавилга бүгдийг Монголоос авчирсан гэдгээрээ онцлог юм байна. Монголоос авчирсан ширээ сандал, зуух, ор бүхий гэрт нэг хоногийг өнгөрүүлэхэд 299 ам.доллар юм байна. Стартап бизнес эрхлэгч Гая Сиклус өөрийн эзэмшлийн 71 га талбайд нэг болон хоёр бөхтэй тэмээгээр аялах адал явдал эрэлхийлэгчдэд зориулсан баазаа 2016 онд нээж байжээ.
Эх сурвалж: www.latimes.com