Харвардын их сургуульд мастерын зэрэг хамгаалж байгаа Угандагийн оюутныг Ерөнхийлөгч Иовери Мусевени Твиттер хуудсанд блоклосны хариуд тэрээр шүүхэд гомдол мэдүүлжээ. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг нэр хүндтэй их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мастерын зэрэг хамгаалж буй Хиллари Инносент Тэйлор Сэгуяа нь дэлхийн залуучуудын элч төлөөлөгчөөр ажилладаг байна.
Тэрээр Угандагийн төрийн тэргүүнийг дарангуйлагч учир суудлаасаа огцрох ёстой хэмээн Твиттер хуудсанд шүүмжилж Ерөнхийлөгч Мусевенид блоклуулжээ. Ингэснээр олон нийтийн цахим сүлжээнд Мусевенийг шүүмжлэх боломжгүй болсон байна.
Сэгуяа 2019 оны долдугаар сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Мусевени болон түүний туслахууд Твиттер хаягийг нь блоклосон тухай цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэ нь түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулинд заасан эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцож, тайван замаар төрийн бодлогод санал бодлоо илэрхийлэх хуулиар хамгаалагдсан эрхээ зөрчүүлж байна гэв.
Харвардын оюутан шүүхэд өгсөн гомдолдоо “Угандагийн Ерөнхийлөгч болон түүний туслахууд миний эрх чөлөөнд халдсан ба хуулинд заасан эрхийг хаан боогдуулсан” хэмээн өгүүлжээ. Ерөнхийлөгч Мусевенигийн @KagutaMuseveni хаяг Твиттерт 1,1 сая дагагчтай юм байна.
Эх сурвалж: www.theguardian.com