Газын зурваст амиа золиослогчид цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгт удаа дараа бөмбөг дэлбэлж Палестины гурван офицер амиа алдсан тухай аюулгүйн албаны эх сурвалжууд мэдээлжээ. Амиа золиослогчид Исламын улс зэвсэгт бүлэгтэй холбоотой гэж үзсэн байна.
Хамас бүлэг Газыг хянаж Исламын улс бүлэгтэй холбоотой зэвсэгт этгүүдийн эсрэг дайралт хийсний дараа амиа золиослогчдын халдлага болжээ. Цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгт халдлага гарсны дараа онц байдал зарласан байна. Газын зурваст аюулгүйн хүчний олон зуун бие бүрэлдэхүүнийг гаргаж хамгаалалтаа чангатгажээ.
Эхний халдлагаар цагдаагийн хоёр, цагийн дараа гарсан халдлагаар нэг офицер алагдсан тухай Хамасын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com