СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаан дарс хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Улаан өнгийн дарс хоол боловсруулах эрхтэн, гэдэс дотрын үйл ажиллагаанд сайн төдийгүй хүний биед ашигтай олон төрлийн нянгийн тоог өсгөдөг болохыг саяхан хийсэн судалгаагаар баталжээ.

Цагаан дарс, шар айраг, алимны дарсанд маш бага хэмжээтэй агуулагддаг полифенол улаан дарсанд их хэмжээгээр агуулагддаг байна. Мөн энэ бодис олон төрлийн жимс, хүнсний ногоонд байдаг.

Дарс хийхэд ордог улаан усан үзэмний хальсанд полифенолын бичил шим тэжээл наалдсан байдаг.

Дээрх судалгаанд Их Британи, Америк, Нидерландын иргэдийг хамруулжээ. Ингэхэд улаан дарс уудаг хэрэглэгчдийн гэдсэн дэх ашигтай бактери улаан дарс огт уудаггүй хэрэглэгчдийнхээс илүү байсан байна.

Судлаачдын зөвлөснөөр долоо хоногт, ихдээ дөрөв хоногт нэг удаа хундага улаан дарс уух нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ч хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.