СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Палестинаас ирсэн Харвардын оюутны визийг цуцалснаас хичээлдээ явж чадахгүйд хүрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ливан улсад амьдардаг Палестинаас ирсэн 17 настай Исмайль Ажжави Харвардад сурдаг аж. Түүнийг сургуульдаа орохоор Бостонд ирэхэд нисэх буудал дээр хэдэн цагийн турш саатуулсны дараа АНУ-д нэвтрэх визний зөвшөөрлийг нь цуцалсан байна.

Ажжавийг Логан олон улсын нисэх буудалд найман цагийн турш саатуулахдаа цагдаагийн офицер шашин шүтлэгийнх нь талаар байцаасан гэжээ. Мөн таван цагийн турш гар утас, лэптопыг нь шалгасны дараа өрөөндөө дуудаж оюутан руу хашгачиж эхэлсэн байна.

Учир нь түүний найзууд цэсэнд багтсан олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчид Америкийн эсрэг улс төрийн байр сууриа цахим орчинд илэрхийлжээ. Хэдийгээр Ажжави тэднийг эсэргүүцсэн коммент бичиж өөрийн зүгээс ямар нэг Америкийг эсэргүүцсэн үйлдэл огт гаргаагүй боловч визийг нь цуцалснаас Харвардад бус гэртээ харьсан байна.

 

 

Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын хатуу чанга хууль дүрэм баталснаас хойш хил гаалийн ажилтнууд Америкт ирж буй зочдын цахим сүлжээг шалгадаг болсон юм. Гэвч нь энэ АНУ-ын Үндэс хуулинд заасан эрх чөлөөний тухай зүйл заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.