Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны бямба гаригт шилжүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.