Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржтой Халх голын түүхэн ялалтын арга хэмжээний талаар ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Дэд сайд Т.Дуламдорж:
-Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Батлан хамгаалах яам, цэргийн анги нэгтгэлүүд Халх голын баярын арга хэмжээний голыг нугалж байгаа. Энэхүү дайнд 80 гаруй мянган цэрэг дайчин нас барж, хүнд, хөнгөн гэмтсэн. Энэхүү түүхэн ялалтыг Монголын ард түмэн ямар үнэ цэнээр олж авсныг үр хойчдоо харуулах нь энэхүү баярын гол зорилго юм.
Энэ хүрээнд "Сэлэнгэ-2019" цэргийн хээрийн сургуулилалт өчигдөр боллоо. Энэ бол хоёр улсын хамтарсан 12 дахь удаагийн хээрийн сургуулилалт юм. Баярын хүрээнд ёслолын жагсаал, баярын хурал, концерт болно. Орой Дорнодчууддаа зориулан шоу арга хэмжээ зохионо.
9 сарын 3-нд Халх голд 80 жилийн ойн арга хэмжээ, Халх гол жишиг сумын нээлт болно. Монгол, Орос хоёр улсын Ерөнхийлөгч видео хурал/конференци хийж, нөхцөл байдалтай нь танилцана.