СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолтыг LIVETV.MN шууд дамжуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Халх голын ялалтын 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Манай сайтын сурвалжлах баг Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж, Халх голын ялалтын ойн баярын арга хэмжээнүүдийг шууд дамжуулан хүргэж байгаа.

Харин өнөөдөр Улаанбаатар хотноо буюу Хүй долоон худагт Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт болно.  ОХУ-ын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн нисгэгчид Хүй долоон худагт ирсэн байгаа аж.

Тэд өнөөдөр /2019-08-28/ 13.00-15.00 цагийн хооронд СУ-30СМ байлдааны онгоцоор үзүүлэх тоглолт хийнэ. Нисэх үзүүлбэрийн дараа “Алдар” спорт хорооноос бэсрэг наадам зохион байгуулж, үзүүлбэрийг үзэхээр очсон хүмүүсийг хөгжөөх аж. Нисэх үзүүлбэрийг үзэх сонирхолтой иргэдийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүйн долоон худаг руу тус тус хүргэж үйлчлэх юм байна.

Уншигч, үзэгч та бүхэн LIVETV.MN сайт болон сошиал орчинд LIVETV.MN page хуудас, LIVETV.MN twitter хуудаснаас шууд дамжуулалтыг хүлээн авч үзээрэй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.