Дорнод аймгаас манай сэтгүүлч С.Шүрэнчимэг, зураглаач Б.Галбадрах нар ээлжит лайваа та бүхэнд хүргэж байна.
Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Халх голын дайнд амь үрэгдсэн монгол дайчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Халх голын 80 жилийн ойд зориулж, ОХУ-ын Засгийн газраас энэхүү хөшөөнд Мөнхийн гал барьж өгснөөс гадна ойр орчмыг нь тохижуулж өгчээ.
Хүндэтгэл үзүүлсний дараа баярын ёслолын парад болсныг та бүхэндээ мөн шууд дамжуулан үзүүлж байгааг хүлээн авна уу.