Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон талаар тус киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус киноны нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний УСК-ны дайтай зураг авалт, дуу, дүрслэлтэйгээр хийгдэж, уран бүтээлчдийн асар их хөдөлмөрөөс бүтсэн учраас үзэгчдийг байлдан дагуулж чадна гэдэгт Фантастик продакшнын уран бүтээлчид итгэлтэй байна.
“37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Стар ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд Скаймедиа болон IPTV, SkyGo-д есдүгээр сарын 12-ны өдрөөс орж эхлэх аж.
Тус кино нь агуулгаар нь хуваасан хоёр бүлэгтэй, нийт 20 ангит кино юм байна. Кино үйл явдал нь 1970, 1980-аад оныг хамрах бөгөөд үйл явдал нь Монголын түүхэнд гарсан эгзэгтэй үйл явдлуудтай уялдаж, маш сонирхолтойгоор өрнөнө гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа.