Умард Каролинагийн оршин суугч Казим Ойенеины найз орон байрны хулгайчаас хамгаалсан байшингийн дохиоллыг санамсаргүй байдлаар дуугаргажээ. Байшингийн эзэн Ойенеин бууж ирэн дохиоллыг унтраачихаад унтахаар явсан байна. Үүнээс хойш цөөн хэдэн минутын дараа цагдаа нар ирж гэрийн эзнийг дотуур өмдтэй нь гавлаж байшинг шалгаж эхэлжээ.
Байшингийн эзэн чухам юу буруу хийснээ гайхаж цагдаа нараас асууж буй нь гэрийн хяналтын камерт бичигджээ. Уг явдлын дараа цагдаагийн газраас тайлбар хийж байшингийн дохиолол дуугарахад офицерууд орон байрны хулгай гарсан гэж итгэсэн гэжээ.
Гэвч Тим Босс шөнийн цэнгээний газрын эзэн, тоглолт зохион байгуулагч Ойенеин энэ хэргийг ердөө эндүүрэл гарсан явдал биш, энэ бол өнгөт арьстнууд л бол гэмт хэрэг үйлддэг мэтээр харсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг гэсэн байна. Урьд өмнө дөрвөн ч удаа байшингийн дохиолол хуурамчаар дуугарч байсан ч энэ удаа гэрийн эзэн гартаа зэвсэг барьсан байсан нь андуурагдсан байж болзошгүй юм.
Тэрээр CNN агентлагт өгсөн яриандаа түүний гартаа барьсан буу албан ёсны зөвшөөрөлтэй зэвсэг байсан гэжээ. Офицерууд түүнээс биеийн байцаалтаа үзүүлэхийг шаардаж зэвсгээ хаяхыг даалган гарыг нь гавлаж баривчилсан байна.
Эх сурвалж: www.cnn.com