СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-28

Монгол ногоо, хятад ногооны үнэтэй эн зэрэгцэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Оюунжаргал

“Ургац муутай жил байлаа. Бороо их орвол газарт чийг өгч ургац илүү сайн ургадаг гэж ярьдаг. Бодит байдал дээр тийм биш. Бороо орох тусам ургац мууддаг талтай. Энэ жил бид тээш, тээвэрлэлт гээд зардал их гаргаж байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Наад зах нь шороо тоос, бужигнасан, энхэл донхол бартаа ихтэй замаар зорчиход хүндрэлтэй болчихсон. Үүнээс болоод шатахууны зардал их гарч байна. Ер нь бид нэлээд юм болж байж худалдан авагчдын гарт ногоогоо хүргэдэг. Гэтэл яамнаас биднийг дэмжихгүй юм” хэмээн тариаланчдын төлөөлөл ярьж байна. Иймд бид жил бүрийн наймдугаар сард “Скай” их дэлгүүрийн урд талд гардаг шинэ ногооны худалдаагаар орж иргэдийн худалдан авалт, болоод хүнсний ногооны үнэ ханш, тариаланчдад тулгамдаж буй асуудлын талаар сурвалжиллаа.

ЭРТ БОЛОН ДУНДЫН УРГАЦЫН НОГООГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 200500 ТӨГРӨГӨӨР ХЯМД ХУДАЛДААЛЖ БАЙНА

Зай талбай багатай асарт Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланчид шинэ ургацаа долоо хоногийн өмнөөс худалдаалж эхэлжээ. Бид асраар орж захын худалдагчаас төмс, лууван зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооны үнийг асуухад “Төмс нэг кг нь 700 төгрөг, лууван 1800 төгрөг” гэж хариулав.

Монголын хөрснөөс гарган авсан шинэ сортын төмс, лууван болон даршилсан ногоо, өргөст хэмх лангуу бүрийг чимнэ. Үнийн хувьд харьцангуй хямд сонсогдов. Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын хэрэгцээт төмс 54.6 мянган тонн, хүнсний ногоо 118.3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа байдаг. Хүнсний ногоо 56 хувийг хангаж, үлдэгдэл хувийг импортоор авдаг байна. 2013 онд Улаанбаатар хотын таван дүүргийн 25 цэгт хүнсний ногоо хямд үнээр худалдан борлуулах цэг ажиллуулж эхэлсэн байдаг.

Эдгээрээс таван цэг нь 24х8 хэмжээтэй том асрууд бөгөөд энэ цэгт 30-­35 ногоочин борлуулалт хийх боломжтой байдаг юм. Мөн 20 чингэлэг бүхий худалдааны цэгээр нийт 120 гаруй ногоочид борлуулалтаа хийдэг байжээ. 2016 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжийн дагуу нэмэлтээр 43 цэгийг нэмж байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар . Хэдийгээр хямд гэж яригдаж байгаа ч иргэд ногооны үнэ энэ жил үл ялиг нэмэгдсэн байгааг шүүмжилж байна. “Скай” худалдааны төвийн урд талд гарсан ногооны худалдааг зорих иргэд “Шинэ ургац энд л хямд байна.

Өөр цэгүүдэд үнэтэй байх юм. Байршлаас их шалтгаалж байх шиг санагдлаа. “Хархорин”, “Цамбагарав” орчимд нэг кг төмс 1000 төгрөгийн үнэтэй байхад энд 700 төгрөгөөр худалдаалж байна. Харин хятад хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан байгаа аж. Хүнсний ногоо авч буй хүмүүс хэд хоногийн өмнө “Барс” худалдааны төвд төмс 1200 төгрөгийн үнэтэй болчихсон байна билээ. Ямар ч баталгаагүй импортоор орж ирж байгаа ногоог худалдан авч байхаар эх орныхоо хөрсөнд ургасан шинэхэн ногоогоо идсэн дээр байлгүй. “Хүсэвч хясна” гэгчээр шинэ ургац авах гэхээр үнэтэй, аль эсвэл ховорддог талтай. Иймд монгол ногоо худалдах цэгийг нэмэх хэрэгтэй” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Д.Сарантуяа ярилаа. Түүний ярианаас үзвэл өөр цэгүүдэд монгол ургац үнэтэй мэт санагдуулав. Бид 10 кг төмс худалдан авч буй настантай таарахад ”Би 2­3 монгол ногооны худалдаагаар орлоо.

. Тэгэхлээр бусад нарийн ногоо ямар үнээр худалдаалагдах нь ойлгомжтой. Мах үнэтэй байгаа учраас ногоо ихтэй хоол хийж махныхаа хэрэглээг танж сууна. 10 кг төмс долоо хоногийн хэрэглээ. Ер нь ногоог бөөн бөөнөөр нь авдаггүй. Долоо хоногийнхоо хэрэглээгээр цуглуулдаг болохоор үнийн хэлбэлзлийг их мэдэрдэг. Уг нь байнга монгол ногооны худалдаа гардаггүй. Тийм учраас намартаа бид монгол хөрсөнд ургасан шинэ ногоог хямд үнээр бөөндөж авмаар байна. Наад зах нь нэг кг төмсийг 600 төгрөгөөр авч байвал болж байгаа юм. Гэтэл 1000 төгрөгөөр худалдаалах нь хүндрэлтэй байгаа юм. Мах үнэд орсон цагт ногоогоо хямд авч иддэг болох хэрэгтэй. Манай гэр бүл аль болох монгол ургацын ногоогоо авч хэрэглэхийг хичээдэг” хэмээн учирлав. 

Хэдхэн тариаланчид эх орныхоо хэрэгцээг хангаад болоод байхад тариаланчдад тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдээд өгчихвөл шинэ ургацаа хятад хүнсний ногооноос хямд үнээр авч идэх боломж бидэнд байна. Ард түмний хэрэгцээг хангахын тулд жил ногооны үнэ ханшийг тогтвортой байлгаж, хангалттай хэмжээнд хэрэглэх зөв бодлого өгүүлэгдэж байна. Иймд салбар яамнаас энэ сарын 26­ нд ногоо худалдаачидтай уулзсан аж. Энэ үеэр тэдний санал гомдлыг сонсч асудлыг шийдвэрлэнэ хэмээн холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ.

Ингэхдээ төмс хүнсний ногооны үнэ хямд, олдоц арвин байх үед томоохон сүлжээ дэлгүүр, зоорь бүхий аж ахуй нэгжүүд их хэмжээгээр нөөцлөн авч зохиомлоор үнэ өсгөх явдал гардаг учраас энэ асуудалд тодорхой хяналт тавьж ажиллахыг даалгасан байна. Мөн ХХААХҮ­-ийн сайд хүнсний ногооны хадгалалтын томоохон зоорь бүхий MTS агро, Дельта холдинг, Органик солюшн зэрэг аж ахуй нэгжүүдийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцаад цаашид ХХААХҮЯамны захиалгаар Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор ложистикийн төв байгуулах ажлыг хийх гэнэ. Хүнсний ногоо худалдааны цогцолбор ложистикийн төв ашиглалтад орсноор хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгална.

Энэхүү цогцолбор төвийг 2020 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ мэдээлэл тариалан эрхлэгчдэд олгож буй томоохон боломж гэж харж болохоор. Хэрэв хэрэгжиж чадвал нүдээ олсон ажил болж байна гэж тариаланчид олзуурхаж байна. Одоогоор шинэ ногооны үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн III хороо, “Скай” худалдааны төвийн гаднах талбай, Чингэлтэй дүүрэг “Барилгачдын талбай”, Сонгинохайрхан дүүрэг XVII хороо “Цамбагарав”­ын задгай талбайд гарч байна. 

ДАРХАНЫ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ НОГОО ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДАЛ ӨССӨН ГЭВ

Бид “Скай” худалдааны төвийн урд байрлах асарт ногооны худалдаа эрхэлж буй тариланчидтай уулзсан юм. Тэнд түргэн, шаламгай хөдөлгөөнтэй 40 орчим насны эрэгтэй нүүрний эгнээнд зогсож байв. Түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланч Г.Батдорж гэдэг. 15 дахь жилдээ намрын ногоон өдрүүдтэй золгож байгаа аж. “180 км замыг туулж ирэхдээ нэлээд зовдог. Одоогоор Дарханы замыг засч байгаа болохоор 10 цагийн турш холхиж явсаар ирж байна. Үүнээс болж шатахуун их зарцуулж байлаа.

Зарим тариаланчид хөлсний унаагаар ногоогоо ачиж нийслэлд оруулж ирдэг. Тэдэнд бүр хүндрэлтэй байгаа. Ногоогоо хямдруулъя гэхээр тээврийн зардал өндөр учраас хямдруулах боломж бараг хомс. Мөн ногоо худалдаалах талбай олддоггүй. Бид нарийн ногоог тээшинд ачуулдаг. Өмнөх жилүүдэд 20­-30 тонн ургац хураасан. Энэ жил харьцангуй бага ургац хураалаа. Ургацаа зах зээлд нийлүүлэх гэж тээшний зардал, тээвэрлэлтийн зардал, зэргээс эхлэн их зарлага гаргаж байна.

Энд ногоо худалдаалж буй худалдаачид ярилцаж байгаад төмсөө нэг кгийг нь 700 төгрөг болгосон. Иргэд их таатай хүлээн авч байгаа. Энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа учир бид ургацаа хурааж эхэлсэн. Ямартай ч аравдугаар сар хүртэл ногоогоо худалдаалах болно. Түүнээс наана хүйтэрчихвэл үлдсэн ногоогоо зоориндоо хадгалана даа” гэв. Тариаланчид хаврын улиралд үр тариагаа суулгаж, зун нь бордож ургуулж, намар үр шимээ амсдаг. Ногоо тарина гэдэг хүнд хүчир, арчилгаа шаардсан ажил. Ийн ургацаа хураах цаг ирж зах зээлд нийлүүлэх, борлуулах хүндхэн ажил тэдний нуруун дээр ирдэг. Ногоо худалдаална гэдэг үндсэндээ амаргүй ажил бололтой. Хажууханд зогсох павильоны эгч ”Зам үнэхээр хэцүү юм.

Тариаланчид бид чинь бор зүрхээрээ л болгож байна. Яамнаас тариаланчид руу чиглэсэн ажил хийхгүй байсаар удлаа. Бид нийслэлийг зорилоо гэхэд тааваараа зогсоод худалдаа эрхлэх талбай хомс. Иргэдийн худалдан авалт сайн байна” гэдгийг дурдаж байна. Шинэ ургац худалдаалах цэгүүдийг зах худалдааны төв болон хүн олноор цугларах газарт байгуулах нь хамгийн оновчтой ажил. Гэтэл үнэн хэрэгтээ зах дээр Хятад хүнсний ногооны худалдаа ноёрхож байх жишээний. Хэрэв шинэ ургац худалдаалах цэгийн нэмж чадвал хүн бүр монголын хөрсөнд ургасан ургацаа авах боломж төдийлөн сайн бүрдэх биш үү. Байр зоорь, дутмаг, мөн нэг тонн ногоог 200 мянгаар тээшинд ачуулдаг” зэрэг асуудал нь ногооны худалдаа эрхлэхэд төвөгтэй байгааг худалдаачид онцоллоо.

Тэд ногоогоо нийслэлд оруулж ирж худалдаалахын тулд 500-­600 мянган төгрөг зарлагаддаг байна. Ургац муу байвал учир ногооны үнэ өсөхөд ихэд нөлөөлнө гэдгийг худалдаачид хэлж байсан юм. Эрүүл, эко хүнс хэрэглэхийг илүү эрхэмлэх болсон энэ цагт шинэ ургацынхаа үнийг хямдруулбал хүн бүр шуурна. Худалдаачид “Ногоо тарих нь арчилгаа их шаарддаг. Бүтэн нэг жилийн дөрвөн сард нь амарч найман сар ногоогоо арчилдаг. Ийм байхад тариаланчид ногоогоо үнэтэй зарахыг л бодно. Гэтэл худалдан авагчид ногоогоо хямд авах гээд байдаг. Ногоо тарина гэдэг хүндхэн ажил хар бор ажлаас ч хэцүү. Тийм учраас тариаланчид бид хийсэн хөдөлмөрөө үнэгүйдүүлэх хэцүү. Хөлсний машинаар ногоогоо ачиж ирэхээр нэг шуудай ногоог 3000 төгрөгөөр ачиж байна.

Өмнө нь 2500 төгрөгөөр ачдаг байсан аж. Ийн нэмэгдсэнийг Дарханы зам засварын ажилтай холбоотой” гэдгийг хэлж байна. Бид , сармис сүлжээсээр 25 мянга, даршилсан шилтэй өргөст хэмх 3500, цагаан лууван нэг кг нь 2000, кимчиний байцаа нэг кг нь 2500, ногоон сонгино 1500, ногоон болон шар хулуу нэг кг нь 2500­-3000, жуцай нэг ширхэг нь 1500, чинжүү нэг кг нь 4000-­5000, юүцай нэг боодол нь 5000, мөөг 3000, улаан лооль нэг кг нь 5000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.