Монголын Шинжлэх ухааны академийн мэдээлснээр дэлхийд цор ганц говийн баавгай буюу мазаалай 2018 оны сүүлчийн байдлаар 36 ширхэг тоологджээ. Хүрээлэнгийн судлаачид мазаалай амьдардаг бүс нутагт хяналтын 56 камер суурилуулсан байна. Ингэхэд хяналтын камер бүрт 36 өөр мазаалай бичигдсэн гэжээ.
Мазаалай нь зөвхөн говь цөлд ургадаг ховор нандин үндэс, жимсээр хооллодог ба хүний гараар тарьж ургуулсан ургамлыг иддэггүй ажээ. Тиймээс тоо толгой нь буурах хүчин зүйлсийн нэгт хүнс тэжээлийн хомсдол багтаж байна.
Монгол улсын Засгийн газар төрийн бус байгууллагуудтай хамтран мазаалайг хамгаалах олон шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь жил бүр говь цөлд мазаалайн хооллодог 27 байрлалд 20 тн хүнсний нэмэлт тэжээл байрлуулж буй явдал юм.