Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өнөөдөр 17.00-20.00 цагийн хооронд АТГ-т тайлбар мэдүүлэг өглөө. Эх сурвалжууд Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Рэнцэндорж томилогдоод ердөө хоёрхон сар болох хугацаандаа эхнэрийнхээ дансаар дамжуулан 300-500 сая төгрөг авсан, Алтай хотод гэрэлтүүлэг тавих зориулалтаар төсөвлөсөн 400 сая төгрөгийг "Мандал Алтай" ХХК руу шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгснийг бид тодрууллаа.
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж:
Би АТГ-т мэдүүлэг өгөөгүй. Харин надаас тайлбар авсан. Өмнөх Засаг даргын газрын маргаантай холбоотой асуудлууд, уул уурхайтай холбоотой асуудлуудыг би хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Энэ асуудлаараа тайлбар өгсөн. Эхнэрийнхээ дансаар мөнгө дамжуулж гаргасан зүйл байхгүй. Би ойрын үед хэвлэлээр мэдээлэл өгнө. Өмнөх Засаг даргын хууль бус шийдвэрүүд, газрын маргаан, түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой асуудлуудаар хоёр гурав хоногоос мэдээлэл өгнө