Австрали улсын түүхэнд хоёр дахь өндөр хожилтой жэкпот хонжворт сугалааны эзэн Сидней хотоос тодорчээ. Lucky Lotteries Mega хонжворт сугалааны 96 сая долларыг хожсон аав нэрээ нууцлахыг хүссэн байна.
Тэрээр хэзээ ч дуусдаггүй урт хугацааны амралтаа авч ажлаасаа гарна гэдгээ мэдэгджээ. Хонжворт сугалааны эзэн бараг зуу орчим сая долларын эзэн болсноо эхнэртээ хэлэхийг тэсэн ядан хүлээж байна гэжээ. Эхнэр нь түүнд итгэнэ гэж бодохгүй байгаа тухайгаа хуваалцсан байна.
Хонжворын мөнгөө юун түрүүнд хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулах аж. Мөн өөрийнхөө үргэлж мөрөөдөж ирсэн аяллыг зохион байгуулж дэлхийг тойрон өөрийнхөөрөө ажиллаж мөрөөдлөө биелүүлнэ гэжээ.
Одоогоор Австрали улсын түүхэнд хамгийн их хонжвор хожсон нь 107,5 сая доллар юм. Powerball-ын супер азтанаар Сидней хотын оршин суугч эмэгтэй өнгөрсөн нэгдүгээр сард тодорсон байна.
Эх сурвалж: www.cnn.com