СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразил улс Амазоны түймрийг унтраах 22 сая долларын тусламжаас татгалзлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг манай гарагийн уушги болсон Амазоны ширэнгэн ой шатаж байгаад олон улсын удирдагчид сэтгэл зовниж байна. Өнгөрсөн өдрүүдэд Францын Биарриц хотод болсон Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтаар Ерөнхийлөгч Эммануэль Макрон түймрийг унтраахад хувь нэмрээ оруулахыг хүсч хандивын аян эхлүүлсэн.

Бразилийн Засгийн газар Бүлэг 7 орны дэмжлэгээс татгалзсан шалтгаанаа албан ёсоор мэдэгдээгүй боловч Франц улсын төрийн тэргүүнийг колони улс мэт харьцсанд зэмлэн буруушааж байгаа юм.

Бразил улсын Батлан хамгаалахын сайд Фернандо Азеведо э Сильва түймэр хяналтаас гараагүй ба 44,000 цэргийг түймрийг унтраах, Амазон дахь хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэхэд туслуулахаар тараан байршуулсан гэлээ. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Оникс Лорензони “Баярлалаа. Гэхдээ энэ мөнгө Европыг дахин ойжуулахад илүү хэрэгтэй байх” гэж хэлснийг Globo мэдээллийн сайтад нийтэлсэн байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.