Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг жингийн шөвгийн наймын төлөөх барилдаанд Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр, Турк Улсын бөх Б.Гелоглутай барилдаж, нэмэлт цагт шидогоор ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Г. Одбаяр гавьяат маань эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Филиппин Улсын бөх Накано Кэйсэйг ялснаар шөвгийн 16-д шалгараад байсан юм.