Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны эзэн, сахал хочит Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцлах шийдвэрийг гаргажээ.
Д.Эрдэнэбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байгаа бөгөөд түүнд Сүхбаатар дүүргийн шүүхээс хэргийн бусад оролцогчтой уулзахыг хориглож, хилийн хориг тавиад байсан юм. Д.Эрдэнэбилэг нь шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдох үедээ эрүүл мэндийн байдал эрс доройтсон, хөгжингүй орны эмнэлэгт эмчилгээ оношилгоо хийлгэх шаардлагатай байгаа тул хилийн хоригийг цуцлаж өгөөч гэдэг хүсэлтийг Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.